HighSpeed ХХК вэб хуудаст тавтай морилно уу! Phone 70044455
2024-06-25

халуун ус хязгаарлах хуваарь

"УБДС" ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.

Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсож, засварын ажил эхлэх юм байна.

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.

Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.

Тухайлбал тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд 1 болон 10 дугаар хороолол, Драгон, Таван шар, Москва хороолол, Содон хороолол, Хотын төв 40,50 мянгат, Баруун дөрвөн зам орчимд засвар хийгдэхээр байна.