ЭРХЭМ ЗОРИЛГО
“Салбарын хөгжлийг манлайлж, үнэ цэнийг бүтээж, Монгол улсын хөгжилд хувь нэмрийг
оруулна”
АЛСЫН ХАРАА
“Олон улсын жишигт нийцсэн, техник технологийн дэвшлийг түүчээлэгч, салбартаа манлайлагч компани болно“
ҮНЭТ ЗҮЙЛ
“АЖИЛТАН, ХЭРЭГЛЭГЧ, ХАРИЛЦАГЧ“
ЧАНАРЫН БОДЛОГО
“Итгэлтэй, мэргэжлийн чадварлаг мэргэшсэн үйлчилгээг хэрэглэгч бүрийн шаардлагад нийцүүлэн, хүний нөөц, мэдээллийн технологийн хөгжилд тулгуурлан шинийг санаачлагч, тасралтгүй хөгжигч компани байна“
КОМПАНИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА
“Хайспийд” ХХК нь 2010 оноос дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах, цэвэр ус түгээх бохир ус татан зайлуулах чиглэлээр орон сууц ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж , инженер т
ехникийн ажилтан, мэргэжилтэй ажилчдын бүрэлдэхүүнтэй хамт олны оролцоотойгоор өөрийн машин механизм, тоног төхөөрөмжид тулгуурлан үйл ажиллагааг тасралтгүй 13 жилийн хугацаанд харилцагч, түнш байгууллагууддаа олон улсын чанарын стандарт, шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэн, найдвартай хамтын ажиллагааг хөгжүүлж, бизнесийн үйл ажиллагаагаа тэлж амжилт бүтээлээр дүүрэн ажиллаж байна.
Бид оновчтой менежментийг хэрэгжүүлэн чадварлаг хамт олныг бүрдүүлж шинэ санал санаачлага, тогтвортой хөгжлийг хэтийн зорилгоо болгон тавьж ирсэн. 2019 онд өөрийн компанидаа ISO-9001-2015 чанарын удирдлагын тогтолцоог нэвтрүүлэн 3 дах жилийн магадлан аудит-даа амжилттай орсон. Төлөвлөлт хийхдээ өмнөх оны дата мэдээлэлдээ анализ хийж, алдаа дутагдлаасаа суралцан гадаад, дотоод орчин, хууль эрх зүйн нийцэл, эрсдлийг үнэлж тооцон төлөвлөлтийг хийж байнгын сайжруулалтыг хийж ажиллаж байна.