HighSpeed ХХК вэб хуудаст тавтай морилно уу! Phone 70044455

Нийтлэлүүд

2024/06/25

Олон улсын үзэсгэлэн, хурал боллоо

Монгол Улс эрчим хүчийг хэмнэлттэй, үр ашигтай, сэргээгдэх эрчим хүчтэй хослуулж хэрэглэхийг олон нийтэд уриалж, байгаль орчинд ээлтэй, тогтвортой эрчим хүчний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа билээ.

             

Эрчим хүчний яам болон Эрчим хүчний зохицуулах хорооноос санаачлан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг буюу USAID-ын дэмжлэгтэйгээр Нийслэлийн Бизнес Инновац хөгжлийн газар, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран “Инновац, Эрчим хүчний үр ашиг, сэргээгдэх эрчим хүчний олон улсын үзэсгэлэн, хурлын томоохон арга хэмжээг энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний үеэр эрчим хүчний салбарын өнөөгийн байдал, системийн үйлдвэрлэл, хэрэглээ, хэмнэлтийн бодлогын хэрэгжилт, дулааны эрчим хүчний хэмнэлт, хэрэглээнд суурилсан дулааны эрчим хүчний төлбөр тооцоог нэвтрүүлэх, шинэ дэвшилтэт техник, технологи, эрчим хүчний хэмнэлт, СЭХ-ний хэрэглээг нэмэгдүүлэх боломжууд сэдвээр хурал, хэлэлцүүлэг боллоо.

Дэлгэрэнгүй

2024/06/25

халуун ус хязгаарлах хуваарь

"УБДС" ТӨХК-аас дулааны шугам, тоноглолд энэ зун засвар хийх хуваарийг баталжээ.

Улаанбаатарын айл өрх, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн халаалт тавдугаар сарын 15-наас зогсож, засварын ажил эхлэх юм байна.

Дулааны шугамын засвар, шинэчлэлийн ажил 2024 оны тавдугаар сарын 15-наас эхэлж, наймдугаар сарын 12-нд дуусах хуваарьтай байна.

Тус компаниас гаргасан графикийн дагуу тодорхой байршлуудад хэрэглээний халуун усыг хязгаарлах аж.

Тухайлбал тавдугаар сарын 15-наас зургаадугаар сарын 5-ныг хүртэл 20 хоногийн хугацаанд 1 болон 10 дугаар хороолол, Драгон, Таван шар, Москва хороолол, Содон хороолол, Хотын төв 40,50 мянгат, Баруун дөрвөн зам орчимд засвар хийгдэхээр байна.

Дэлгэрэнгүй

2024/06/25

Дэлхийн усны өдөр

Манай компанийн инженер техникийн ажилчид жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр "Дэлхийн усны өдөр"-өөр бяцхан сурагчдад усны тухай хичээл зааж багшийн мэргэжлээр нэг өдөр мэргэжлээ сольдог доо.

Энэ жил бид:

  1. Хан Уул дүүргийн 24-р хороо Белмонте Резиденс хотхоныхоо Жет олон улсын сургуулийн 5-р ангийн 30 сурагчдад
  2. Сонгино хайрхан дүүргийн Содон хорооллын Нийслэлийн ерөнхий боловсролын 154-р сургуулийн 7- 1. 2 дугаар бүлгийн 98 сурагчдад “Дэлхийн усны өдөр” танин мэдэхүйн сэдвээр сургалт явууллаа.

Дэлгэрэнгүй